Формула-1-ийн нисгэгч Фернандо Алонсо “Aston Martin” багтай байгуулсан шинэ гэрээгээрээ үндсэн цалингийн хэмжээгээр Испанийн хамгийн өндөр цалинтай тамирчин болсон талаар Mundo Deportivo мэдээлжээ.
Тус баг гэрээний нарийн дүнг зарлаагүй ч Алонсо улиралд ойролцоогоор 40 сая евро авах төлөвтэй байна. Энэ нь түүний карьерын хамгийн өндөр цалин бөгөөд Формула-1-д зөвхөн Макс Ферстаппен, Льюис Хэмилтон нарын дараа орох үзүүлэлт аж.
Ферстаппен улиралд ойролцоогоор 62 сая, Хэмилтон 53 сая евро авдаг байна. Харин Алонсо үндсэн цалингийн хэмжээгээр Ламин Ямалын 22 сая, Родригийн 27 сая еврогийн орлогоос давжээ.
45 настай Алонсо 2023 оноос “Aston Martin”-д уралдаж байгаа бөгөөд 2005, 2006 онд Формула-1-ийн дэлхийн аварга болж байсан юм.







Спорт




