"Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа амжилттай барилдаж байна. Тэрбээр тэмцээний эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатандаа Испанийн бөх Лидиа Тоуриньог үзүүштэй барилдаанаар 3:0-ийн харьцаатайгаар буулган авснаар шигшээ наймд шалгарч үлдлээ. Манай тамирчин дараагийн тойрогт Энэтхэг болон Канадын бөхчүүдийн ялсантай нь хагас шигшээд үлдэхийн төлөө хүч үзэх хуваарьтай байна.
Харин эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эхний тойрогтоо дэлхийн аварга, Хойд Солонгосын хүчирхэг бөх Ох Кён-Рёнтой таарч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Хэрэв Хойд Солонгосын тамирчин цаашдаа илүүрхсээр тэмцээний шигшээ барилдаанд шалгарч чадвал, Ц.Намуунцэцэг дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө дахин зүтгэх боломж нээгдэх юм.
ТАТАР МАЙДАР






Спорт





