Dark Light
Нийгэм | 2026-10-29

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ҮЕДЭЭ АШИГЛАСАН ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд: Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 6,000,000 төгрөгөөр торгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ... маркийн тээврийн хэрэгслийн үнэ 90,000,000 төгрөг, ... маркийн ачааны авто машины үнэ 60,000,000 төгрөг, ачааны чиргүүлийн үнэ 18,000,000 төгрөг, нийт 171,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд: Хово загварын автомашиныг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр шийтгэх тогтоолд уг автомашины үнийг гаргуулахаар заасан хэсгийг хасаж шүүгдэгчээс нийт 90,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 32,320кг жоншны агууламж бүхий шороог улсын орлогод оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Магадлалыг эс зөвшөөрч прокуророос дараах агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдвол түүнийг хураан авах, бусдын өмчлөлд байвал түүний үнийг нь гаргуулахаар хуульчилсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар 90,000,000 төгрөг болгон өөрчилсөн хэмжээг анхан шатны шүүхийн анх тогтоосон 171,000,000 төгрөгөөр гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 32,320кг жоншны агууламж бүхий шороог улсын орлогод оруулах гэж өөрчилж өгнө үү гэжээ.
Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгчээс 171,000,000 төгрөг гаргуулан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 32,320кг жоншны агууламж бүхий шороог улсын орлогод оруулах гэсэн заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

Эх сурвалж | Шүүхийн суваг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08