Dark Light
Нийгэм | 2026-10-29

БНСУ-ЫН ЖОЛООНЫ ОНОЛЫН ШАЛГАЛТЫГ МОНГОЛ ХЭЛЭЭР ӨГӨХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНСУ-д жолоодох эрхийн онолын шалгалтыг монгол хэлээр авах үйлчилгээний нээлтийн арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Инчон хотын Жолоодох эрхийн шалгалтын төвд болж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Авто тээврийн хэрэг эрхлэх газрын удирдлага, бусад албаны төлөөлөгчид оролцов.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлсэн үгэндээ монгол иргэд жолоодох эрхийн онолын шалгалтыг эх хэлээрээ өгөх нөхцөл бүрдсэн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад ач холбогдолтой гээд үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажилласан БНСУ-ын холбогдох байгууллагад талархал илэрхийлэв.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар хоёр улсын холбогдох байгууллага хамтран ажиллаж, 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр иргэд жолоодох эрхийн онолын шалгалтыг харилцан эх хэлээрээ өгөх нөхцөл бүрдүүлэх тухай тохиролцоо байгуулсан. Тохиролцооны дагуу БНСУ-ын Жолоодох эрхийн шалгалтын 27 төвд онолын шалгалтын 1,800 асуултыг монгол хэлээр өгөх үйлчилгээг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс бүрэн нэвтрүүлж байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, БНСУ-ын Авто тээврийн хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Элчин сайдын яаманд талархлын бичиг гардуулав.
Харилцан адил байх зарчмын дагуу БНСУ-ын иргэд Монгол Улсын жолооны эрхийн онолын шалгалтыг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс солонгос хэлээр Улаанбаатар хотноо өгөх нөхцөл мөн бүрдэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08