Dark Light
Спорт | 2026-11-02

БОЛОРТУЯА ГАР БАРИЛДААНЫ ДЭЛХИЙН АВАРГААС АНХНЫ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Энэтхэг Улсын Шинэ Дели хотын "Leela Ambience Convention Hotel"-д 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулагдаж буй 47 дахь удаагийн Гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь дэлхийн 60 гаруй орны 1700 гаруй шилдэг тамирчид цугласан түүхэн дэх хамгийн том олон улсын арга хэмжээ болон өрнөж байна.

Энэ тэмцээнд оролцож буй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Ням-Очирын Болортуяа насанд хүрэгчдийн (senior) эмэгтэйчүүдийн ангилалд гайхалтай хүч чадал, тэвчээр хатуужлыг үзүүлж, хүрэл медаль хүртлээ. Энэхүү түүхэн амжилт нь Монгол Улсаас гар барилдааны дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж, спортын түүхэнд нэрээ алтан үсгээр сийлсэн үйл явдал болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08