БНХАУ-д зохион байгуулагдсан Тусгай олимпын Зүүн Азийн бүсийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын Тусгай Олимпын Хорооны (МТОХ) “Хамтарсан хөлбөмбөгийн” (Unified Football) эмэгтэй шигшээ баг дэлхийн тавцанд гайхалтай түүхэн амжилт гаргаж, аварга боллоо.
Монголын Тусгай Олимпын Хорооны эмэгтэй багийн Зүүн Азийн бүсийн тэмцээнд хийсэн эхний гурван тоглолтын үр дүн:
-
10 дугаар сарын 29-нд: Монголын баг Бээжингийн Тусгай Олимпын багийг 7:0 харьцаагаар хожсон.
-
Монголын баг Тайванийн Тусгай Олимпын багийг 5:1 харьцаагаар хожсон.
-
10 дугаар сарын 30-нд: Монголын баг Жианши мужийн Тусгай Олимпын багийг 7:2 харьцаагаар хожсон.
"Хамтарсан хөлбөмбөг" (Unified Sports) нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид болон бэрхшээлгүй тамирчид (партнер) нэг баг болон хамтдаа талбайд гарч, спортоор дамжуулан тэгш эрх, нэгдлийг дэлхийд түгээдгээрээ асар том ач холбогдолтой олон улсын хөдөлгөөн юм. Манай охид бүсгүйчүүд ийнхүү Азийн бүсийн хүчтэй өрсөлдөгчдийг талбай дээр нь давамгайлж, Зүүн Азийн аварга болсон нь Монголын Тусгай Олимпын түүхэнд алтан үсгээр бичигдэх том бахархал боллоо.
ТАТАР МАЙДАР







Спорт




