Dark Light
Спорт | 2026-11-11

ПҮРЭВСҮРЭНГИЙН БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Mongolian United Powerlifting Federation

Турк улсын Стамбул хотноо зохион байгуулагдаж буй Пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс (World Open Equipped Powerlifting Championships IPF) Монголын баг тамирчид дэлхийн рекорд тогтоон томоохон амжилт гаргалаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн ангилалд эх орноо төлөөлөн өрсөлдсөн ОУХМ Хишигжаргалын Цолмонгоо суултын (squat) төрөлд 215 кг-ыг өргөж, ХҮРЭЛ МЕДАЛЬ-ийн эзэн боллоо. Тэрээр анх удаагаа насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, ийнхүү анхны оролцоогоороо дэлхийн медалтан болсон бахдам амжилтыг гаргалаа. Түүний жинд Эквадорын Кениа Монсеррат (Kenia Monserrate) 230.5 кг-ыг өргөж, Насанд хүрэгчдийн Дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ. Мөнгөн медалийг Чех улсын Бланка Бартонкова (Blanka Bartonkova) 222.5 кг-ыг өргөж хүртсэн байна.

Үүнээс өмнө тус тэмцээний эрэгтэйчүүдийн -59 кг-ын жинд ОУХМ Пүрэвсүрэнгийн Бат-Амгалан цээж шахалтын төрөлд 210 кг-ыг шахсанаар ДЭЛХИЙН РЕКОРД (ДЭЭД АМЖИЛТ)-ыг шинэчлэн тогтоож, АЛТАН МЕДАЛЬ хүртсэн бол, тус жинд ОУХМ Эрдэнэболдын Нанзаддорж 185 кг-ыг амжилттай шахаж, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэв. Мөн энэ жингийн мөнгөн медалийг Японы тамирчин Хирото Мизои авлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08