Dark Light
Спорт | 2026-11-20

ТЭРБИШИЙН АРИУНЗАЯА ЖҮДО БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | IJF

Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо эхэлсэн 2026 оны жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) эхний өдөр Монголын жүдоч Тэрбишийн Ариунзаяа эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртлээ.

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Ариунзаяа ийнхүү Өсвөр үе болон Залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёуланд нь түрүүлсэн Монголын анхны жүдоч болж, спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Түрүүлэх замнал ба барилдаанууд

Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жин нь энэ удаагийн тэмцээний хамгийн олон буюу нийт 44 тамирчин өрсөлдсөн өрсөлдөөн ихтэй жин байв. “С” хэсгийг тэргүүлэн барилдсан 18 настай Т.Ариунзаяа: 

  • Эхний тойрогт хийлж,

  • Хоёрдугаар тойрогт Туркменистаны Медин Оразниязоваг,

  • Гуравдугаар тойрогт эзэн орны бөх Маматова Райхонаг,

  • Хэсгийн аваргын төлөө Венесуэлийн Одрис Пачеког,

  • Хагас шигшээд Азербайжаны Хадижа Гадашоваг тус тус буулган авчээ. 

Улмаар алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Кыргызстаны бөх Жанар Жолдошеваг цэвэр ялснаар Ташкентийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүллээ. 

Түүхэн амжилтын эзэн

Т.Ариунзаяа өмнө нь 2024 онд Монголын жүдо бөхийн 50 гаруй жилийн түүхэнд өсвөр үеийн ДАШТ-ий анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан бол “Айчи Нагояа-2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртээд байсан юм. Түүний энэхүү ялалт нь Монголын эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медаль болж байна. 

Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн 3-р байр буюу хүрэл медалийг:

  • Ника Томц (Nika Tomc) — Словени

  • Кларисс Карийон (Clarisse Carillon) — Франц

Тэд хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Хадижа Гадашова болон Канадын Лоренс Ганьон нарыг тус тус ялж, шагналын тавцанд зогссон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08