Dark Light
Спорт | 2026-11-20

АНЭУ-ЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДСАН М.ЦЭНДБАЗАР ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) нэрийн өмнөөс зодоглож буй Машбатын Цэндбазар мөнгөн медаль хүртлээ.
 
 
Өнгөрсөн 2025 оны өсвөр үеийн дэлхийн аварга тэрбээр Ташкентийн дэвжээнд тун өнгөтэй барилдаж, эхний даваанд Израилийн Лихи Боароныг нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялсан бол шилдэг 16-д Германы Катарина Кайзерыг цэвэр ялжээ. Улмаар шөвгийн наймд Канадын Карла ван Зилийг юүко үнэлгээгээр, хагас шигшээд жингийнхээ хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Энэтхэгийн Чанамбам Линтойг вазари, юүко үнэлгээгээр тус тус буулган авч шигшээд шалгарсан байна. Алтан медалийн төлөөх барилдаанд Францын бөх Манон Агати-Алуашт юүко үнэлгээгээр ялагдсанаар ийнхүү дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн боллоо.
 
Нийт 40 жүдоч өрсөлдсөн тус жингийн нэгдүгээр байрт Францын Манон Агати-Алуаш шалгарч алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байрт АНЭУ-ын Машбатын Цэндбазар орж мөнгөн медаль зүүлээ. Харин хүрэл медалийг ОХУ-ын Айшат Алиева болон Словенийн Лейла Мазузи нар хүртсэн байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Хүрэлчулууны Маралмаа Словенийн Лейла Мазузид юүко үнэлгээгээр, Энэтхэгийн Чанамбам Линтой ОХУ-ын Айшат Алиевад 18 секундэд цэвэр ялагдсанаар тус бүр тавдугаар байрт шалгарлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08