Dark Light
Гадаад | 2026-11-20

ТРАМП: КИЕВИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР УКРАИНЫ ТАЛААР ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдлагуудын шууд оролцоогүйгээр тус улстай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах бодолгүй байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай NBC телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Трампын хэлснээр тэрбээр Киевийн оролцоогүйгээр ийм төрлийн шийдвэр гаргаж болохгүй гэх Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн байр суурьтай санал нэг байгаа аж.

"Би түүнтэй санал нэг байна. Тэр бол энэ улсын тэргүүн учраас би түүнгүйгээр юу ч хийхгүй" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснийг NBC сувгийн сэтгүүлч Гейб Гутьеррес X (хуучнаар Твиттер) нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Сэтгүүлчтэй утсаар ярих үеэрээ Трамп мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай Шэньжэнь хотод хийсэн саяхны уулзалтаа 10 онооноос 12 оноогоор үнэлсэн байна. Түүний хэлснээр уулзалт маш сайн болж өнгөрсөн бөгөөд талууд "гайхалтай харилцаа" тогтоож чаджээ.

Гурван талт хэлэлцээний гол сэдэв нь Украины асуудал байсныг Трамп онцлоод, үүнээс гадна талууд Ираныг тойрсон мөргөлдөөний талаар ярилцсан гэжээ.

Мөн Украины талаар ярихдаа АНУ-ын Ерөнхийлөгч Крымийн гүүрэнд Украины талаас өгсөн цохилт, түүний улмаас гүүрний хийц нурсанд Владимир Путин сэтгэл дундуур байсныг дурдаад, Оросын ерөнхийлөгчийн энэхүү хариу үйлдэл нь ойлгомжтой зүйл гэж нэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08