Dark Light
Нийгэм | 2026-11-20

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН АЖИЛТНЫГ ХУТГАЛЖ ГЭМТЭЭСЭН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скрин-шот

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Уранцацрал энэ тухай мэдэгдлээ.

Тэрээр "Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажлын байрандаа ажиллаж байх үед үл таних эрэгтэй хүн шалтгаангүйгээр хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Дээрх дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан дөрвөн удаа цээж болон гуя хэсэгт нь халдаж, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан байна. 

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08