Гурван сая ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Global Championship 2026” (PMGC 2026) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо албан ёсоор эхэллээ. Нийт 39 шилдэг баг хүч үзэж буй тус тэмцээн арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.
Энэ удаагийн тэмцээний эхний шат болох “The Gauntlet” шатанд Монголын “The MongolZ” баг болон монгол тоглогчдоос бүрдсэн монгол-сербийн “Aurora Gaming” багууд дэлхийн шилдэг 16 багийн тоонд багтан өрсөлдөж байна.
Тэмцээний формат ба хуваарь
-
The Gauntlet (11-р сарын 26–27): Нийт 16 баг 12 тоглолт хийж, хамгийн өндөр оноо авсан эхний зургаан баг шууд “Grand Finals” буюу шигшээ шатанд шалгарна. Үлдсэн 10 баг нь хэсгийн шатанд шилжинэ.
-
Хэсгийн шат (11-р сарын 29 – 12-р сарын 3): Нийт 32 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож, хэсэг тус бүрийн эхний гурван баг шигшээд шалгарна.
-
Сүүлчийн боломж / Last Chance (12-р сарын 5–6): Хэсгийн 4–11 дүгээр байр эзэлсэн 16 баг сүүлийн гурван эрхийн төлөө өрсөлдөнө.
-
Шигшээ тоглолт / Grand Finals (12-р сарын 11–13): Шалгарсан 16 баг Истанбулын “Turkcell Basketbol Gelişim Merkezi” ордонд дэлхийн аваргын цомын төлөө тулалдана.
ХЭН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД ВЭ?
Өнгөрсөн оны аварга Бразилын “Alpha7 Esports”, 2026 оны Дэлхийн цомын аварга Туркийн “S2G Esports”, мөн БНСУ-ын аварга “Nongshim RedForce” зэрэг хүчирхэг багууд аваргын төлөөх гол өрсөлдөгчдөд тооцогдож байна. Түүнчлэн энэ жил оноо тэнцсэн тохиолдолд 4-ийн эсрэг 4 буюу “Team Deathmatch” горимоор ялагчийг тодруулах шинэ дүрэм нэвтэрчээ.
ТАТАР МАЙДАР






Спорт


