Dark Light
Гадаад | 2025-04-30

БНАСАУ ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХҮЧЭЭ ӨРГӨТГӨНӨ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Хойд Солонгос цэргийн хөлөг онгоцон дээр суурилуулсан шинэ төрлийн сөнөөгч пуужинг анх удаа туршсан талаар тус улсын төрийн хэвлэл мягмар гарагт мэдээллээ. Туршилтад ашиглагдсан пуужин нь 5000 тоннын хүчин чадалтай байжээ. Удирдагч Ким Чен Ун “Хүчирхэг довтолгооны чадварт тулгуурлан идэвхтэй, довтолгооны хамгаалалтын системийг бүрдүүлэх нь чухал” хэмээн онцолж, тэнгисийн цэргийн цөмийн довтолгооны чадавхыг эрчимтэй хөгжүүлэхийг уриалсан байна.

Хойд Солонгосын нийтэлсэн гэрэл зургууд дээрх пуужин, радарын систем нь Оросын технологитой төстэй харагдаж байгаа нь Пхеньян Москвагаас техник, технологийн тусламж авч байгаа гэсэн таамаглалыг төрүүлжээ.

Мөн өнгөрсөн баасан гарагт Хойд Солонгос шинэ төрлийн зэвсгээр тоноглосон байлдааны хөлөг онгоцыг далайд гаргах ёслол хийсэн байна. Энэхүү хөлөг онгоц нь дуунаас хурдан тив алгасагч пуужин, тактикийн баллист пуужин болон бусад зэвсэг хэрэгслээр тоноглогдсон бөгөөд тэнгисийн цэргийн ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Тус улс ойрын ирээдүйд далайгаас цөмийн дайралт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд тэнгисийн хүчээ өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Ёслолын үеэр Ким Чен Ун 2026 он гэхэд “Чой Хён” ангиллын болон илүү том, төрөл бүрийн тулаанд оролцох чадвартай хөнгөн хөлөг онгоцуудыг үйлдвэрлэхийн зэрэгцээ ирээдүйд “цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц” хөгжүүлэх шаардлагатайг онцлон хэлжээ.

Эх сурвалж | YONHAP
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00