Dark Light
Гадаад | 2025-05-01

АНУ, УКРАИНЫ АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОНО

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Өчигдөр АНУ болон Украин удаан хугацаанд хэлэлцэж байсан ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурлаа гэж АНУ-ын Сангийн яам мэдээллээ. Уг гэрээнд АНУ-ын Сангийн сайд болон Украины шадар сайд нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болохын тулд Украины парламентаар батлагдах шаардлагатай байна.

Тус хэлэлцээр өмнө нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан бөгөөд энэ нь өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-д айлчилж, Цагаан ордонд Доналд Трамптай уулзах үеэр маргаан гарсантай холбоотой гэж үзэж байна. Тухайн уулзалтаар хоёр тал ашигт малтмалын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх байсан ч дайны тал дээр санал зөрөлдөөн гарснаар хэлэлцээр зогсонги байдалд орж байжээ. Өчигдөр гарын үсэг зурсан уг гэрээний талаар АНУ-ын Ерөнхийлөгч Трамп NewsNation-д мөн ярилцлага өгчээ.

Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00