Ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн ярилцлагынхаа үеэр “америк охин бүрт 30 хүүхэлдэй зайлшгүй хэрэгтэй биш” хэмээн мэдэгдсэний маргааш улс төрийн сэтгүүлчид Хятадын АНУ дахь тоглоомын зах зээлд үзүүлж буй нөлөөллийн талаар өргөн хүрээнд хэлэлцжээ. "Хятад улс АНУ-д зарагдаж буй тоглоомуудын 80 хувь, Христийн Мэндэлсний Баярт зориулсан бараа бүтээгдэхүүний 90 хувийг үйлдвэрлэдэг” тухай баримтыг эш татсан бөгөөд энэ нь тус салбар дахь хэт хамаарлын асуудлыг дахин хөндөхөд хүргэв. 2024 онд АНУ-ын зүгээс импортлохоор төлөвлөсөн нийт 41 тэрбум ам.долларын тоглоом, спортын хэрэгслийн 30 тэрбум ам.доллар буюу 73 хувь нь зөвхөн Хятадад үйлдвэрлэгдсэн гэх статистикийг АНУ-ын Худалдааны яамны Хүн амын тооллогын товчооноос гаргасан мэдээлэлд үндэслэн USITC-ийн DataWeb сайтаар дамжуулан 5-р сарын 9-нд эмхэтгэн нийтэлсэн байна.
Эх сурвалж
| ALJAZEERA
|