Афганы засгийн газар, Талибан хөдөлгөөний удирдлагаас шашны шалтгаанаар болон ёс бус зүйлсийг хянах яамнаас тавигдсан хорио цээрийн хүрээнд шатрын спортыг хориглосон тухай Кхаама Пресс агентлаг мэдээлжээ.
Шатрын спортыг хөгжүүлэх хурдацтай өсөлттэй байсан Афганы шатрын холбоо мөн хаагдаж, уг спортын бүх арга хэмжээ цуцлагдсан байна. Шатрын холбоо, спортын төрлийг хөгжүүлэх санхүүжилт авах зорилгоор засгийн газарт хандан хүсэлт тавьсны дараа уг шийдвэр гарчээ.
Афганистанд сүүлийн жилүүдэд шатар нэлээд хөгжиж байсан бөгөөд энэ хориг нь орон нутгийн шатрын шүтэн бишрэгчид болон тамирчдын хувьд томоохон цочрол болж байна.
Эх сурвалж
| TASS
|