ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгугийн цэргийн албаны удирдах албан тушаалд үрэлжлүүлэн ажилуулах гэрээг 2030 он хүртэл сунгагдсан талаар тус зөвлөлийн хэвлэлийн албанаас ТАСС агентлагт мэдээлжээ. Ингэснээр тэрбээр ирэх таван жилд ОХУ-ын батлан хамгаалах салбарт үргэлжлүүлэн ажиллахаар болж байна.
Сергей Шойгу нь Оросын Онцгой байдлын сайдаар 1994-2012 оны хооронд ажиллаж, улмаар Москва мужийн захирагчаар богино хугацаанд томилогдож байв. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд Батлан хамгаалахын сайдаар томилогдож, 2024 оны тавдугаар сарын 12 хүртэл уг албыг хашжээ. Түүнийг 2024 оны тавдугаар сарын 12-нд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон юм.
Шойгу нь армийн генерал цолтой бөгөөд “Оросын баатар” хэмээх нэр хүндтэй цолоор шагнагдсан туршлагатай нэгэн юм.
Эх сурвалж
| TASS
|