Dark Light
Гадаад | 2025-05-13

ЖЕРАР ДЕПАРДЬЁ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Францын алдарт жүжигчин Жерар Депардьё өнөөдөр хүчирхийллийн хэргээр буруутгагдвал тэнсэн харгалзах ял авч, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэн гэж бүртгэгдэх юм.

Одоогоос зургаан долоо хоногийн өмнө болсон шүүх хурлын үеэр хоёр эмэгтэй мэдүүлэг өгч, 2021 онд Парис хотод кино зураг авалтын үеэр Депардьё тэдний биед нь хүрч илсэн гэж мэдүүлжээ. Харин 76 настай жүжигчин эдгээр мэдүүлгийг эрс няцаасан байна.

Прокурор Лоран Ги энэ гуравдугаар сарын 27-нд шүүхийн өмнө үг хэлэхдээ: “Хүн нэгэн зэрэг сайн жүжигчин, сайн аав байж болно гэхдээ энэ нь гэмт хэрэг үйлдээгүй гэсэн үг биш” гэж онцолжээ. Мөн: “Та бүхэн Францын кино урлагийг дүгнэх гэж энд ирээгүй. Та бүхэн жирийн иргэний адил Жерар Депардьёгийн асуудлыг л шүүн тунгаах ёстой” хэмээн шүүгчдэд хандан хэлсэн байна.

Прокурор Жерар Депардьёд 18 сарын тэнсэн харгалзах ял, 20,000 еврогийн торгууль, мөн бэлгийн гэмт хэрэгтний бүртгэлд хамруулах шийтгэл оноохыг шүүхээс хүсжээ.

Хэрэгт дурдагдаж буй хүчирхийллийн үйлдлүүд нь 2021 оны есдүгээр сардLes Volets Verts” (Ногоон Цонхнууд) хэмээх хөгширч буй жүжигчний тухай киноны зураг авалтын үеэр болсон гэж мэдүүлсэн байна. Энэ нь Депардьёгийн хувьд анх удаа шүүхэд бэлгийн хүчирхийллийн хэргээр очиж байгаа тохиолдол юм.

Хохирогчдын эхнийх нь зураг авалтын талбайн засал чимэглэгч эмэгтэй “бага зэргийн маргааны дараа Депардьё намайг хоёр хөлийнхөө хооронд хавчиж, ташаанаас минь барьсан” гэж мэдүүлжээ.

Хоёр дахь эмэгтэй болох туслах найруулагч  “тэр намайг хувцасны гаднаас өгзөг, хөхөнд минь гурван удаа хүрсэн” гэж тайлбарласан байна.

Харин Депардьё эдгээр мэдүүлгийг эрс үгүйсгэж, "магадгүй санамсаргүй хүрсэн байж болох ч, зарим тохиолдолд тэнцвэрээ олохын тулд хүрсэн байж мэднэ" гэж мэдүүлжээ.

 Депардьё бэлгийн хүчирхийллийн талаархи мэдээллүүд тархаж эхэлснээс хойш гурван жил жүжигчний ажил хийгээгүй байна. Харин энэ сарын эхээр тэрбээр Азорын арлууд дээр найз бүсгүй, жүжигчин Фанни Ардантын найруулж буй кинонд тоглож эхэлжээ.

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02