ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх Пүрэв гарагт Истанбул хотод болох Украины дайны асуудлаарх энхийн хэлэлцээнд оролцох төлөвлөгөөгүй хэмээн Кремль мэдэгджээ.
Путин анх Туркийн хамгийн том хот Истанбулд урьдчилсан нөхцөлгүйгээр шууд хэлэлцээ хийх саналыг гаргасан. Үүний дараа Зеленский өөрөө биечлэн очихоо илэрхийлсэн.
Энэхүү шууд уулзалт хийх саналыг Барууны орнуудын зүгээс түр эвлэрэл зарлах 30 хоногийн уриалга гаргасны дараа Путин дэвшүүлсэн. Уг уриалгыг Европын удирдагчид Киевт уулзах үеэр гаргасан байна.
Лхагва гарагт Трамп мэдэгдэлдээ Путин ирвэл өөрөө ч уулзалтад оролцох боломжтой гэжээ. “Хэрвээ би очихгүй бол Путин очих эсэхийг би мэдэхгүй. Тэр намайг байгаасай гэж хүсэж байгаа нь үнэн. Хэрвээ бид дайныг зогсоох талаар ярилцах болно” гэжээ.
Эх сурвалж
| BBC
|