Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын тусгай хүчнийхэн дроноор хийсэн сургуулилтыг үзэж, армид орчин үеийн дайнд бэлтгэх чадвараа сайжруулах үүрэг өгсөн тухай мэдээлжээ.
Хөдөлмөрийн намын төв хэвлэл Родонг Синмун сонинд Лхагва гарагт нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, Ким Жон Ун мягмар гарагт сургуулилтын талбайд биечлэн очсон бөгөөд танкны буудлагын болон дрон ажиллуулж буй цэргүүдийн гэрэл зургууд нийтлэгдсэн байна.
Ким уг сургуулилтыг "жинхэнэ дайнд бэлдэх шинэ санаачилгатай арга барилаар олон чиглэлд зохион байгуулагдсан" хэмээн тодорхойлжээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ сургуулилт нь Украинд Оросын талд байлдаж байгаа Хойд Солонгосын цэргүүдийн тулааны туршлагыг дотоодын армид хуваалцах зорилготой байсан гэж үзэж байна.
Мөн Родонг Синмун сонин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын ахлах цэргийн удирдлагуудтай гар барьж буй зургуудыг нийтэлжээ. Эдгээр гэрэл зургийг тавдугаар сарын 9-нд авсан гэж дурдсан байна.
Путины зүгээс Курск мужийн ойролцоо байлдсан Хойд Солонгосын тусгай хүчний командлагч нарт талархлаа илэрхийлсэн гэж сонинд бичжээ.
Энэхүү мэдээлэл нь ОХУ болон Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг онцолсон бололтой.
Эх сурвалж
| NHK
|