Dark Light
Гадаад | 2020-03-15

Дональд Трамп коронавирусийн шинжилгээ өгчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

         Сүүлийн өдрүүдэд  Дональд Трамптай  ойр байсан, нэг арга хэмжээнд оролцсон хүмүүсийн дотроос Covid-19 вирусийн халдвар илэрсэн ч Трамп шинжилгээ өгөхөөс татгалзсан билээ. Тухайн арга хэмжээнүүдэд Трамптай хамт оролцсон хэд хэдэн хүн өөрийгөө тусгаарлах арга хэмжээ аваад байгаа.

      Тэгвэл Дональд Трамп коронавирусийн шинжилгээг Баасан гарагт өгөөд хариуг нь хүлээж байгаагаа өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

        Шинжилгээний хариу 1-2 өдрийн дотор гарах бөгөөд одоогоор ерөнхийлөгчөөс ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.

      Цагаан ордон өчигдрөөс эхлээд АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлжээ. Тухайлбал Цагаан ордонд ирж байгаа хүмүүсийн биеийн халууныг шалгаж, өндөр халуунтай хүмүүсийг буцаах болсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00