Dark Light
Гадаад | 2020-05-19

Дональд Трамп гидроксихлорохин эмийг хэрэглэж эхэлжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор гидроксихлорохин /hydroxychloroquine/ эмийг арваад хоногийн өмнөөс хэрэглэж эхэлсэн гэдгээ цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Энэ эмийг ихэвчлэн хумхаа болон чонон хөрвөс өвчнүүдийн үед уудаг юм байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дур мэдэн ууж байгаа гидроксихлорохин эм нь коронавирусний халдвараас сэргийлэхэд үр дүнгээ өгнө гэсэн ямар нэгэн баталгаа одоогоор байхгүй байгаа юм.  Гэхдээ АНУ болон Их Британи, Испани, Хятад улсуудын анагаахын салбар энэ эмийг коронавирусний эмчилгээнд тохирох эсэхийг нь судалж байгаа юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр эмийн үйлчилгээний үр дүнгийн талаар асуухад “Баталгаа нь би өөрөө байна. Би энд эрүүл саруул зогсож байгаа биздээ” хэмээн энэ жил 73 настай Дональд Трамп хариулжээ.

Мөн тэрээр коронавирусээр халдварласан хүмүүсийн эмчилгээнд эмнэлэгт энэ эмийг хэрэглэж байгааг хэлсэн байна. Харин эмч мэргэжилтнүүд гидроксихлорохин эмийг эмнэлгээс гадуур дур мэдэн хэрэглэхгүй байхыг иргэдэд уриалж байгаа юм. Учир нь энэхүү эм нь ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүсийн зүрхний хэмийг алдагдуулах эрсдэлтэй юм байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00