Dark Light
Гадаад | 2020-06-02

Д.Трамп: "Үймээн таригчдыг мөрдөж, баривчилж 10 жил шоронд суулга"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

    АНУ-д "Би амьсгалж чадахгүй байна" эсэргүүцлийн жагсаал  75 хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Зарим хотод тайван жагсаал болж буй бол заримд нь барилга байгууламжийг шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж байгаа юм.

    Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мужийн захирагч нартай видео хурал хийж захирагч нарыг “сул дорой хүмүүс”, “хатуу байж чадсангүй” гэх зэргээр шүүмжилж, үймээн самууныг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцсэн байна.

Доналд Трамп “Та нар хүмүүсийг мөрдөж, баривчилж, 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал хэзээ ч тохиолдохгүй. Бид нийслэл Вашингтонд яг ингэж ажиллаж байна. Цэргийн хүч ашиглахгүй бол захирагч нар өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэж  шүүмжилжээ.

Хурлын үеэр Трамп нэлээд ууртай байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Баасан гарагийн шөнө олон зуун тэмцэгчид Цагаан ордны хашаанд тулж ирэх үед тусгай албаныхан Трампыг газар доорх тусгай хонгилд нүүлгэн шилжүүлсэн байна.

Нью Йорк Таймс сонины албан эх сурвалжийн мэдээллээр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгаалах зориулалттай уг хонгилд тэр нэг цаг орчим хугацаанд байсны дараа гарсан аж.

Цагаан ордны гаднах жагсаал баасан гарагийн шөнө оргилдоо хүрсний дараа суларсан ч ням гарагаас дахин эрчимжиж эхэлсэн байна

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00