Dark Light
Гадаад | 2020-06-30

Иран улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг баривчлахыг Интерполоос хүслээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ираны засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг болон Америк, өөр зарим орны өндөр албан тушаалтан 35 хүнийг Ираны Генерал Касем Сулейманийн үхэлд буруутган баривчлах шийдвэр гаргасан байна.

Ираны шүүхээс гэм буруутай хэмээн үзэж байгаа Дональд Трамп тэргүүтэй хүмүүсийг олон улсын цагдаагийн байгууллагын улаан жагсаалтад оруулж өгөхийг Ираны засгийн газар Интерполоос хүссэн байна. Гэвч Интерпол Трампыг баривчлах Ираны хүсэлтийг хүлээн авч чадахгүй гэдгээ мэдэгджээ.

Ираны цэргийн стратеги, гадаад бодлогыг боловсруулагч чухал хүмүүсийн нэг байсан генерал Касем Сулеймани нь 1-р сарын 3-нд Багдад хотод Америкийн пуужингийн цохилтод өртөж амиа алдсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп генерал Сулейманийг “Дэлхийн номер нэг алан хядагч” хэмээн үзэж түүнийг устгах тусгай ажиллагааг явуулж, пуужингаас цохилт өгөх тушаалыг өгсөн юм байна.

Тухайн үед генералынхаа өшөөг авах болно хэмээн мэдэгдсэн Иран улс хариу болгож Ирак дахь Америкийн цэргийн бааз руу пуужингаар харваж байсан юм. Үүний хариуд АНУ мөн Ираны цэргийн объектад хэд хэдэн удаа агаараас цохилт өгсөн юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00