Dark Light
Гадаад | 2024-10-14

Доналд Трампын уулзалт дээр буутай этгээд байжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнгөрсөн бямба гарагт Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампын Калифорни дахь сонгуулийн кампанит ажлын үеэр зэвсэглэсэн сэжиг бүхий этгээдийг баривчилсан хэмээн мужийн цагдаагаас мэдэгдэв. Түүнд хоёр хууль бус буу, хуурамч паспортууд байжээ.  

Сэжигтэн 49 настай Вем Миллерийг хар жийп машин унаж явахад нь хамгаалалтын цэг дээр зогсоон шалгаж, өндөр хүчин чадалтай галт зэвсгүүд илрүүлсэн байна. 

Түүнийг ямар нэгэн асуудал гаргалгүйгээр баривчилсан бөгөөд ноён Трамп болон цугларалтад ирсэн хүмүүст аюул учраагүй хэмээн АНУ-ын Тагнуулын Албанаас мэдэгдэв.

Гэвч тус мужийн цагдаа Чад Бианкогийн хэлж буйгаар, “Сэжигтэн “юу ч хийхэд бэлэн” байсан. Тэр юу бодож байсныг таамаглах аргагүй ч, цагдаа нар ноён Трампын амь насанд халдах гурав дахь оролдлогоос хамгаалж чадсан гэж итгэж байна” гэжээ. Албаныхан уг хэргийг шалгаж  эхлээд байна. 

2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зарлагдан, сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш ерөнхийлөгч асан Доналд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэг хоёр ч удаа гараад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00