Dark Light
Гадаад | 2024-10-25

Камала Харрис, Трампыг “фашист” гэв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дэд ерөнхийлөгч Камала Харрис энэ долоо хоногт өгсөн ярилцлагадаа Дональд Трампыг фашист гэж бодож байгаагаа хэлэв. Тэрээр өмнө нь хэдэн удаа түүний тухай ингэж ярьсан бөгөөд “дарангуйлалд дуртай, фашист ерөнхийлөгчийг АНУ-ын сонгогчид хүсэхгүй” гэсэн.

Дарангуйллыг дэмждэг, улс төрийн хэт үндсэрхэг үзэл баримтлалтай хүнийг фашист гэдэг бөгөөд энэ нь ихэвчлэн хэт барууны үзэлтэй холбоотой байдаг ажээ. 

Уг захирангуй удирдагч нь улс төрийн, нийгмийн хүрээнд эсэргүүцэгчдээ цэргийн хүч ашиглан дардаг байна. Түүхийн хамгийн алдартай фашист хүний нэг бол нацистын удирдагч Адольф Гитлер юм. 

Fox News-д өгсөн ярилцлагадаа Дональд Трамп фашист хэмээх нэрийг үгүйсгэж, “Энэ худлаа гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тэд надад ямар нэгэн зүйл наахын тулд янз бүрээр дууддаг” гэв.

Эх сурвалж: Associated Press   

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00