Dark Light
Гадаад | 2025-05-15

ТОМ КРУЗ КАННЫН КИНО НААДАМД

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Том Круз сүүлд Каннын кино наадамд 2022 онд “Top Gun: Maverick” киногоо танилцуулсан. Тухайн үед наадам түүнд хүндэт “Алтан далдуу мод” шагналыг гардуулан улаан хивсэн дээрээ урьж авчирсан. Тухайн үед тус кинонд зориулан сөнөөгч онгоцууд тэнгэр дээгүүр нисэж, “Maverick” кино дэлхийн хэмжээнд нэг тэрбум долларын орлого олсон.

Тэгвэл лхагва гарагийн орой Круз “Mission: Impossible – The Final Reckoning” киногоороо дахин Каннын кино наадамд оролцлоо.  Гурван арваны түүхтэй энэхүү франчайзыг түшиглэсэн уг кино үзэгчдийн талархлыг хүлээсэн дэлгэцийн бүтээл юм.

"Mission: Impossible" кино сүүлчийн анги эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд 165 минут үргэлжлэх киног үзсэний дараа ч хариулт нь тодорхойгүй хэвээр үлджээ.

Их Британи, Өмнөд Африк, мөн Арктикийн Свальбард аралд зураг авалт хийсэн “Final Reckoning” кино нь 2023 оны “Dead Reckoning”-ийн үйл явдлыг үргэлжлүүлж, Крузын дүр Этэн Хант хиймэл оюун ухааны дайсан болох The Entity-г устгахын төлөө хөөцөлдөж буйгаар үргэлжлэх юм.

Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00