Dark Light
Гадаад | 2025-05-19

ЖО БАЙДЕН ХОРТ ХАВДАР ТУСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдартай хэмээн  оношлогджээ. Хавдар нь яс руу тархсан байна. Түүний хавдар илүү түргэн тархах магадлалтай, хүнд хэлбэрийнх бөгөөд Байден болон түүний гэр бүл эмчилгээний хувилбаруудыг судалж байна. Түүний онош ил болсон даруйд хуучин ерөнхийлөгч Байденийг улс төрчид дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social дээрээ,  тэргүүн хатагтай Меланиа Трампын хамт “Жо Байденд саяхан тавигдсан эмнэлгийн оношийн тухай сонсоод ихэд харамсаж байна” хэмээн бичжээ.

Тэрээр мөн хуучин тэргүүн хатагтай Жилл Байденд хандан “Жод хурдан бөгөөд бүрэн эдгэрэхийг хүсэн ерөөж байна” гэжээ.

Мөн X сүлжээнд, 2009–2017 онд ерөнхийлөгчөөр ажиллаж, Байденыг дэд ерөнхийлөгчөөрөө сонгон ажиллуулж байсан Барак Обама бичихдээ, “Бид Мишельтэй хамт Байден болон түүний гэр бүлийн төлөө, сэтгэл зүрхээрээ хамт байна” гэжээ.

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00