Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег төрөлх хот болох Давао хотын захирагчаар илт давуу санал авч сонголоо. Гэвч шинээр сонгогдсон захирагч одоогоор олон улсын эрүүгийн хэргийн шүүх болох Гаага дахь шоронд хоригдож, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт бууртгагдаад байгаа.
80 настай улс төрийн зүтгэлтэнг Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ICC) прокурорууд хар тамхины эсрэг түүний явуулсан хэрцгий ажиллагаа нь хэдэн мянган хүн, түүний дотор гэмгүй иргэд болон гэрчүүдийн аминд хүрсэн гэж буруутгаж байна. Дутерте уг ажиллагаагаа ил тод сайрхан ярьж байсан ч хүний эрхийн зөрчил үйлдсэн гэх буруутгалыг үргэлж няцааж, олон улсын шүүхийн өмнө сөхөрч дагахгүй гэж удаа дараа мэдэгдэж байжээ.
Түүний дараагийн шүүх хурал есдүгээр сард болох бөгөөд түүнээс өмнө, олон улсын болон Филиппиний хууль эрх зүйн хүрээнд Дутерте тангараг өргөж албан тушаалдаа орж чадах эсэх тухай нарийн төвөгтэй маргаан үүсээд байна.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хэрэв Гаага дахь шүүх зөвшөөрвөл Дутерте орлон (proxy) эсвэл зайнаас (in absentia), магадгүй видео дуудлагаар ч гэсэн тангараг өргөх боломжтой аж.
Эх сурвалж
| CNN
|