АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хоёр цаг гаруй хугацаанд утсаар ярьсны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин ОХУ-тай үүсээд буй зөрчлийг зохицуулах талаар санамж бичигт гарын үсэг зурах боломжтой гэж мэдэгдлээ. Украины тал Москвагийн саналуудыг хүлээж байгаа бөгөөд өөрийн үзэл баримтлалаа танилцуулахад бэлэн байгаа аж.
Зеленский уг баримт бичгийн агуулга одоогоор тодорхойгүй байгааг онцлон тэмдэглэсэн. "Хэрвээ Оросын тал ямар нэг санамж бичиг санал болговол, бид тэр баримт бичиг эсвэл холбогдох саналуудыг авч үзээд өөрсдийн үзэл баримтлалаа тодорхойлж чадна" гэж тэрээр мэдэгджээ.
Зеленскийн хэлснээр, АНУ-ын ерөнхийлөгч энэ баримт бичиг нь зүгээр нэг гал зогсоохоос гадна илүү өргөн хүрээний зохицуулалтын төлөвлөгөөг багтаах болно гэж дурдсан байна.
Эх сурвалж
| TASS
|