Dark Light
Гадаад | 2025-05-26

ЭЛОН МАСК ӨӨРИЙН АЖИЛДАА ИЛҮҮ АНХААРНА

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Элон Маск өөрийн нийгмийн сүлжээ болох X платформын үйл ажиллагаанд гарсан томоохон доголдлын дараа бизнесүүддээ илүү их анхаарал хандуулахаар болсноо мэдэгджээ.

Тэрээр X дээр дараах бичвэрийг нийтэлсэн байна: "Ажлаа 24/7 хийж, хурал, сервер, үйлдвэрийн өрөөнүүдэд унтдаг горимдоо буцаж орж байна. Би X / xAI, мөн Tesla дээр маш их төвлөрөх ёстой (дараа долоо хоногт Starship хөөрнө), учир нь бид чухал технологиудыг нэвтрүүлж байна. Энэ долоо хоногийн X-ийн ажиллагааны доголдлоос харахад, үндсэн үйл ажиллагаандаа томоохон сайжруулалт хийх шаардлагатай байна," хэмээн бичжээ. Энэ нь бямба гарагт X платформд гарсан өргөн хүрээний доголдлуудыг хэлж буй хэрэг юм.

Downdetector сайтын мэдээлснээр, АНУ-д ойролцоогоор 25,800 хэрэглэгч X-ийн ажиллагаанд саатал гарсан тухай мэдээлсэн байна. Мөн Их Британи, Франц, Япон болон бусад зарим оронд ч доголдол бүртгэгджээ.

Харин 4-р сард Маск АНУ-ын Засгийн газрын Үр ашигтай ажиллагааны хэлтэс (Department of Government Efficiency буюу DOGE)-ийн ажилд оролцоогоо тавдугаар сараас багасгана гэж мэдэгдсэн. Энэ нь Tesla компанийн 2025 оны эхний улиралд цэвэр орлого нь өнгөрсөн оныхоос 71%-иар буурсан тухай мэдээллийн дараа гарсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, Маскийн улс төрийн үйл ажиллагаа DOGE-ийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Tesla брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нь энэ уналтын нэг шалтгаан болсон аж.

Эх сурвалж | TASS
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06