Dark Light
Гадаад | 2025-05-27

ЛИВЕРПҮҮЛИЙН КЛУБЫН ЦУСТАЙ ЦОМЫН БАЯР

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Их Британийн цагдаа нар Даваа гарагийн орой Ливерпүүл хотод болсон Премьер лигийн цомын баярын үеэр нэгэн автомашин олон нийтийн дунд орж, олон хүнийг гэмтээсэн хэрэгт холбогдуулан нэг эрэгтэйг баривчилжээ. Ослын улмаас нийт 27 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хохирогсдын дунд дөрвөн хүүхэд байсан байна.

“North West Ambulance Service NHS Trust”-ийн үйлчилгээний дарга Дэвид Китчиний мэдээлснээр, гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дундаас нэг хүүхэд, нэг насанд хүрсэн хүн хоёр нь хүнд гэмтэл авсан байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр, баривчлагдсан жолооч нь Ливерпүүлийн бүсээс гаралтай, 53 настай, цагаан арьст Британийн иргэн аж. Мөн тэд олон нийтийг хэргийн талаар таамаг, цуурхал тараахгүй байхыг уриалжээ.

Энэхүү харамсалтай явдал нь Ливерпүүл хөлбөмбөгийн баг Английн дээд лигийн 20 дахь түрүүгээ тэмдэглэж, хот даяар баярын жагсаал зохион байгуулагдаж байсан үеэр тохиосон юм.

Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00