Dark Light
Гадаад | 2025-05-27

АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭСЭН ХӨЛӨГ ОСОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид нефть болон аюултай ачаа тээвэрлэж явсан хөлөг онгоц эргийн ойролцоо живсэнтэй холбогдуулан эрх баригчид сэрэмжлүүлэг гаргалаа.

Энэ осол нь Либерийн далбаатай хөлөг онгоц Кочи хотын ойролцоо Ням гарагт хөмөрсөн үед болсон байна. Тус эргийн бүс нь биологийн олон янз байдал, аялал жуулчлалын чухал бүс нутаг юм.

Хөлөг онгоцон дээр байсан 24 багийн гишүүнийг бүгдийг нь аварсан ч хөлөгт тээвэрлэж явсан 640 орчим чингэлгийн зарим нь эрэгт хүргэгджээ. Үүнтэй холбогдуулан тодорхой бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Эрх баригчид хөлөг онгоцноос болон түүний ачаанаас алдагдсан нефть, түлш болон бусад хортой бодис нь оршин суугчдын эрүүл мэнд болон тэнгисийн амьд биетэнд аюул учруулж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

Энэтхэгийн Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, тус хөлөг онгоц аюултай ачаа бүхий 13 чингэлэг, мөн далайн устай урвалд орж шатамхай хий ялгаруулдаг химийн бодис болох кальцийн карбид агуулсан 12 чингэлэг тээвэрлэж явсан байна.

Мөн "хөлөг онгоцны савнуудад 84.44 метр тонн дизель түлш, 367.1 метр тонн зуухны түлш (furnace oil) байсан" гэжээ.

“Алдагдсан нефть  Кералагийн эрэг дагуу хаана ч хүрч болзошгүй тул эргийн дагуух бүх бүс нутагт сэрэмжлүүлэг өгсөн” гэж Керала мужийн Ерөнхий сайдын тамгын газраас мэдэгдлээ.

Эрх баригчид тэнгисийн ойролцоо амьдардаг иргэдэд эрэг рүү урсан ирж болзошгүй нефть, эсвэл чингэлэгт хүрэхгүй байхыг анхааруулсан бол загасчдыг осолдсон хөлөг онгоцны ойролцоо очихгүй байхыг зөвлөжээ.

Даваа гарагт албаныхан бохирдлыг хязгаарлах арга хэмжээг эрчимжүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Энэтхэгийн Эргийн хамгаалалтын алба бохирдол хяналтын тоног төхөөрөмж бүхий хөлөг онгоцыг ослын газарт илгээсэн бөгөөд, мөн асгарсан нефть илрүүлэх систем бүхий онгоцыг тухайн бүс нутгийг тандахаар илгээжээ.

Осол болсон хөлөг онгоц — MSC ELSA 3 — Вижинжам боомтоос Кочи руу явж байх үед, Кочигийн эргээс 38 далайн милийн зайд байхдаа  хазайж  улмаар осолдсон байна.

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00