Dark Light
Гадаад | 2025-05-28

3,000 ЖИЛИЙН НАСТАЙ БУЛШ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Эртний Египетийн оршуулгын цогцолборт хэдэн мянган жилийн өмнөх гурван булш шинээр илэрсэн байна.

Египетийн Аялал жуулчлал, эртний дурсгалын яамны мэдээлснээр, Луксор хотод Шинэ Хаант Улсын үед (МЭӨ 1539–1077 он) амьдарч байсан гурван өндөр тушаалын түшмэлийн булш илэрчээ. Энэхүү нээлт Луксорын Dra' Abu El Naga хэмээх, хааны гэр бүлийн бус хүмүүст зориулагдсан чухал оршуулгын газарт хийгдсэн байна.

Судалгааг бүрэн дотоодын, өөрөөр хэлбэл Египетийн археологичид өөрсдөө хийсэн бөгөөд үүнийг тус улсын аялал жуулчлал, эртний дурсгалын сайд Шериф Фатхи "улсын археологийн түүхэнд чухал нээлт" хэмээн тодорхойлсон байна.

Египетийн Эртний Дурсгалын Дээд Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мохамед Исмаил Халедийн хэлснээр, булш доторх бичээсүүд нь тухайн оршуулгын эзэд хэн байсан, ямар албан тушаалтай байсныг тодорхойлоход тусалсан аж. Гэхдээ одоогоор цэвэрлэгээ болон бусад бичээсийг судлах ажил үргэлжилж байгаа гэнэ.

Гурван булшны нэг нь Рамессидын үед (ихэвчлэн 19, 20-р удирдагчдын үе) амьдарч байсан Амун-эм-Ипет гэх хүнийх бөгөөд тэрээр бурхдын хаан гэгддэг Амуны сүм эсвэл эдлэнд ажиллаж байсан байж болзошгүй. Уг булш дахь ихэнх зураг бичээс нь эвдэрсэн ч, тавилга зөөж буй хүмүүс болон найрын үзэгдэл бүхий хэсэг л хадгалагдан үлджээ.

 

 

Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00