Бямба гарагийн өглөө Иран Израил руу дахин пуужингийн цохилт өглөө. Эдгээр пуужингийн довтолгооны улмаас Тель-Авив, Йерусалем, Тегеран хотуудад ихээхэн хэмжээний сүйрэл авчирчээ. Үүний шалтгаан нь Израил Ираны цөмийн болон цэргийн байнууд руу урьд өмнө байгаагүй довтолгоо хийснээр олон жилийн турш үргэлжилсэн зөрчил хурцадсан. Уг цохилтын улмаас Ираны зарим дээд албан тушаалтнууд амь үрэгдэж, бүс нутгийн дайн дэгдэх аюул нүүрлэсэн хэмээн шинжээчид үзэж байна. Израилын албаныхны мэдээлснээр Ираны довтолгооны улмаас Израилд хоёр хүн нас барж, хэдэн арван хүн шархаджээ. Харин Иран улс Израилын цохилтын улмаас дор хаяж 78 хүн нас барж, 320 хүн шархадсан гэж мэдээлсэн бөгөөд ихэнх нь энгийн иргэд байжээ. Израилын Батлан хамгаалахын сайд “Иран улс энгийн иргэд оршин суудаг хороолол руу пуужин харвасан нь улаан шугамыг давсан” гэж мэдэгджээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Иран “цаашид илүү их хохирол амсах болно” хэмээн мэдэгдэл хийсэн бол. Хариуд нь Иран улс Израилын довтолгоонд “сүйрлийн хариу” үзүүлнэ гэж амлаж, цаашид довтолгоогоо эрчимжүүлнэ гэлээ.
Эх сурвалж
| CNN
|