Израил нь Ираны цөмийн байгууламжууд болон цэргийн төвүүдийг довтолж энэ үеэр цэргийн удирдах албан тушаалтнууд, цөмийн шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг хөнөөсөн. Израилын талаас баасан гарагийн өглөө хийгдсэн довтолгоо Тебриз хотод, Ираны баруун хойд хэсэгт болсон. Израилын довтолгооны улмаас 70 гаруй хүн нас барж, 320 гаруй хүн гэмтэж бэртсэн. Энэ дайралт нь бүс нутгийн томоохон зэвсэгт мөргөлдөөн үүсэх магадлалтай гэж айдас төрүүлж, Техран Израилын эсрэг “хариу арга хэмжээ” авах амлалт өгсөн. Ираны дээд удирдагч Али Хаменеигийн мэдэгдсэнээр, Израил "Ираны эсрэг гэмт хэрэг үйлдсэн" гэжээ. "Бурханы хүсэлтээр, Исламын Бүгд Найрамдах улсын зэвсэгт хүчин Израилд үүнээс ч илүү хохирол амсуулах болно" гэж тэр бээр хэлсэн байна. Тэгвэл Ираны талаас хариу дайралтыг өнөөдөр өглөө хийснээр бүс нутаг дахь нөхцөл байдал улам хурцдаж эхэллээ.
Эх сурвалж
| ALJAZEERA
|