Dark Light
Гадаад | 2025-06-26

BLACKPINK ХАМТЛАГИЙН АЯЛАН ТОГЛОЛТЫН ТРЭЙЛЕР ЦАЦАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Blackpink хамтлагийн дэлхийг тойрох аялан тоглолт болох “Deadline”-д зориулсан трэйлер бичлэг зургаадугаар сарын 26-ны пүрэв гарагт албан ёсоор цацлаа. Энэ нь BLACKPINK-ийн тайзнаа эргэн ирэхийг хүлээж байсан фенүүдийн дунд шуугиан дэгдээгээд байна. Трэйлерийн зураг авалтыг АНУ-ын Калифорний мужийн Ланкастер хотын ойролцоо болон Холливуд студиүдэд, олон улсад нэр хүндтэй найруулагчидтай хамтран хийсэн ба энэхүү teaser бичлэгийн санааг Америкийн барууны киноноос авсан талаар YG энтертаймэнт онцоллоо.
 
Аялан тоглолт 2025 оны долдугаар сарын 5, 6-наас Солонгосын Гоянг Спортын Үндэсний Цэнгэлдэх Хүрээлэнд (Goyang Sports Complex Main Stadium) эхлэх ба Ази, Европ, Америкийн 16 гаруй хотод тоглохоор төлөвлөснөө мэдээллээ. Энэхүү тоглолтод хамтлагийн дөрвөн гишүүн Jisoo, Jennie, Rose, Lisa нар 2 жил 8 сарын дараа эргэн нэгдэж байгаагаараа онцлог юм. Мөн шинэ дуугаа тоглолтынхоо үеэр анх удаа толилуулах бөгөөд дууны нэр, жанр, клипний талаарх мэдээллийг удахгүй зарлана гэж YG энтертаймэнтийн зүгээс мэдэгдлээ. Тоглолтын тасалбарууд маш хурдан зарагдаж дууссан бөгөөд тусгай (limited-view) тасалбаруудыг нэмэлтээр зарж эхэлжээ.
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж | https://www.allkpop.com/
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02