Dark Light
Гадаад | 2025-06-26

SQUID GAME III УЛИРАЛ МАРГААШ ЦАЦАГДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Netflix-ийн дэлхий дахинд шуугиан тарьсан “Squid Game” цувралын эцсийн бүлэг буюу гуравдугаар улирлын бүх анги 2025 оны зургадугаар сарын 27-нд Улаанбаатарын цагаар 16:00 цагт нэгэн зэрэг цацагдана. Нэгдүгээр улирал 9 ангитай, хоёрдугаар улирал 7 ангитай байсан бол гуравдугаар улирал нь 6 ангитай хэмээн мэдээллээ. Мөн эхний ангийн нэр нь “Түлхүүр ба хутгууд” байх аж. Өмнөх хоёр улиралтай харьцуулахад энэ удаагийн улирал харьцангуй богино, тоглоомын арал дээрх аялал нь хурдан дуусах юм. 
 
Squid Game-ын хоёрдугаар улирлын төгсгөлд Gi-hun тоглоомын эсрэг бослого зохион байгуулахыг оролдсон. Түүний төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, босогчид бараг л хяналтын төвд хүрч чадсан. Гэвч Front Man, хоёрдугаар улиралд Player 001-ийн дүрээр нуугдаж, Gi-hun-ээс урваж хамгийн дотны найз Jung-bae (Lee Seo-hwan)-г хөнөөдөг.
 
Найруулагч Hwang Dong Hyuk Netflix-ийн Tudum-т өгсөн ярилцлагадаа: “Squid Game-ын гуравдугаар улирал амжилтгүй бослого, Jung-bae-ийн үхлийн дараах үйл явдлаар эхэлнэ. Gi-hun цөхөрсөн байгаа. Гуравдугаар улиралд Gi-hun тоглоомын талбай дээр эргэн ирж, тулгарч буй сорилтуудтай хэрхэн нүүр тулахыг үзэх болно. Gi-hun одоо хамгийн уналтын үе шатандаа байгаа ч Squid Game зогсохгүйгээр үргэлжилсээр байна.” гэжээ.
 
Гуравдугаар улиралд Gi-hun болон Front Man хоёр нүүр тулах бөгөөд тоглоомоор дамжуулан түүнийг ялах оролдлого хийнэ. Мөн Front Man хэрхэн тоглогчоос тоглоомыг удирдагч болсон тухай бодит түүхийг мэдэх болно. Мөн трэйлерүүдээр дамжуулан ил болсон шинэ тоглоомууд танилцуулагдана. Харин эцсийн тоглоом одоогоор нууц хэвээр байгаа ч, гуравдугаар улирлын сүүлийн тоглоом нь "Squid Game" өөрөө байж магадгүй гэсэн таамаг фенүүдийн дунд тархаад байна.
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж | https://inews.co.uk/
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02