2025 оны зургадугаар сарын 26, дэлхий дахинаа танигдаж 2.5 тэрбум долларын орлого олсон Spider-Man цуврал дахин кино театруудаар гарахаар болжээ. Энэхүү онцгой арга хэмжээг Fathom Entertainment компани, Sony Pictures-тэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Fathom Entertainment-ийн гүйцэтгэх захирал Rai Nutt хэлэхдээ: “2002 онд Spider-Man кино дэлгэцнээ гарснаар орчин үеийн супер баатартай киноны эрин үе эхэлсэн гэж би боддог. Tobey Maguire-ийн бүтээсэн Spider-Man-ий дүр үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсоор байна. Энэ удаад 2004 оны хоёр дахь ангийг “Spider-Man 2.1” гэсэн өргөтгөсөн хувилбараар 4K чанартайгаар, анх удаа кино театруудад үзүүлнэ. Энэ хувилбарт 8 минут нэмэлт хэсэг орсон байгаа. Үүнийг “Spider-Man 2” киноны хамгийн шилдэг хувилбар гэж фенүүд үздэг. "Spider-Man 2.1" 4K хувилбараар анх удаа театрт гарах гэж байгаад үнэхээр их баяртай байна. Энэ бол олон жилийн турш дэмжиж ирсэн фенүүддээ зориулсан бэлэг төдийгүй шинэ үзэгчдэд зориулсан сэтгэл догдлуулам нээлт байх болно." гэжээ.
“Spider-Man” кино есдүгээр сарын 26-нд гарна, дараа нь есдүгээр сарын 27-нд өргөтгөсөн 4K шинэ хувилбар “Spider-Man 2.1” үзүүлэхээр болжээ. Харин есдүгээр сарын 28-нд “Spider-Man 3” кино гарснаар үзвэр дуусах юм. Хэрвээ эхний үзвэрээ үзэж чадаагүй эсвэл дахиж үзэхийг хүсвэл аравдугаар сарын 3, 4, 5-нд дахин толилуулах аж. “Spider-Man” тасалбарууд долдугаар сарын 25-наас худалдаанд гарах юм.
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж
| https://variety.com/2025/film/news/
|