Glastonbury фестиваль 2025 оны зургадугаар сарын 25-наас (мягмар гараг) эхлэн зургадугаар сарын 29-нд (ням гараг) өндөрлөнө. Фестивалийн үндсэн тайзан дээр Британийн поп хамтлаг The 1975, Америк/Канадын дуучин, зохиолч Neil Young болон түүний Chrome Hearts хамтлаг, мөн Америкийн поп од Olivia Rodrigo нарын онцлох тоглолтууд явагдана. Түүнчлэн, Charli XCX, RAYE, Doechii, Loyle Carner, Biffy Clyro, The Libertines, Gracie Abrams, Lola Young, Shaboozey зэрэг олон уран бүтээлчид үзүүлбэрээ үзүүлэх юм байна.
Энэхүү хөгжмийн наадам нь Их Британий хамгийн алдартай хөгжмийн арга хэмжээнүүдийн нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 200,000 гаруй хүмүүс зорин ирдэг. Glastonbury Festival нь Английн Somerset дэх Pilton хэмээх жижиг тосгонд байрлах Worthy Farm хэмээх газар тайз, майхан, урлагийн бүтээлүүд зэргийг барьж байгуулдаг. Энэхүү ферм нь Eavis-ийн гэр бүлд харьяалагддаг бөгөөд тэд Glastonbury-г зохион байгуулдаг. Наадам болохоос бусад үед жирийн ферм боловч зургадугаар сард таван өдрийн турш хөгжим, баярын амралтын өдрүүдийг угтдаг уламжлалтай.
Анхны Glastonbury Festival нь 55 жилийн өмнө 1970 оны есдүгээр сарын 19-нд болж байжээ. Анх наадам нь "Pilton Pop, Blues & Folk Festival" нэртэйгээр зохиогдож, ойролцоогоор 1500 хүн оролцсон байдаг ба тасалбар нь ердөө £1 буюу 3500 төгрөг байсан бөгөөд 2025 оны тасалбарын үнэ £355 буюу 1.2 сая төгрөг болжээ.
Glastonbury наадмын талаарх мэдээгээр, энэ жил олон чухал өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд Фестивалийн зохион байгуулагч Emily Eavis BBC подкаст Sidetracked дээрх ярилцлагадаа "Энэ жил тасалбарын тоог багасгасан, боломжтой бүх зайг гаргахыг хичээж байгаа” гэж мэдээлжээ. Энэ нь 2024 оны фестивальд давчуу байдал үүсэж, үзэгчид тайзан дээр хэт олширсон гэж шүүмжлэлтэй холбоотой. Үүнээс гадна, зарим бүсүүдэд үзэгчдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгааг мэдээллээ.
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж
| BBC
|