Dark Light
Гадаад | 2025-06-30

“SQUID GAME”-ИЙН АМЕРИК ХУВИЛБАРЫГ ДЭВИД ФИНЧЕР НАЙРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Squid Game" цувралын гуравдугаар улирал өнгөрсөн амралтын өдрүүдэд Netflix дээр нээлтээ хийлээ. Гэвч цувралын төгсгөл нь олон асуултыг үлдээсэн бөгөөд дөрөвдүгээр улирал гарах уу, эсвэл Америк хувилбар хийгдэх үү гэдэг нь үзэгчдийн анхаарлыг татаж байна.
 
Гуравдугаар улиралд, өмнөх тоглоомын ялагч болсон Жи-Хүн үхлийн тоглоомд оролцохоос өөр аргагүйд хүрнэ. Тэрээр тоглогчдод аюулыг анхааруулахыг оролдсон ч, мөнгөний төлөөх шунал ба амьд үлдэх гэсэн тэмцэл хоёрын дунд хуваагдана. Гуравдугаар улиралд бүр ч харгис, сэтгэл зүйн дарамттай тоглоомуудтай нүүр тулна. Тухайлбал, нуугдаж тоглох тоглоом болон үхлийн аюултай дээсний тоглоом зэрэг нь тоглогчдыг улам бүр хувааж, итгэлцлийг нь сорьдог. Жи-Хүн 222 дугаар тоглогчид амлалт өгч, түүний нярай хүүхдийг хамгаалахаа амласан нь цувралын гол зангилаа болж хувирна. Харин хамгийн сүүлчийн үзэгдэл нь цувралын ирээдүйн талаар сонирхолтой дохио өгдөг. Тодруулбал, Америк хувилбар гарах магадлалтай бөгөөд тоглогчдыг элсүүлдэг шинэ дүр эмэгтэй дүрийг A зэрэглэлийн алдартай жүжигчин бүтээж магадгүй гэсэн яриа гарсан. Харамсалтай нь, Squid Game цувралын гуравдугаар улирал нь сүүлчийн бүлэг болж байгаа бөгөөд зохиолч Хван Дон-Хёк 2024 оны долдугаар сард энэ тухай албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр фенүүддээ хандан бичсэн захидалдаа: Шинэ Squid Game-ийг бүтээхдээ тарьсан үр маань энэ түүхийн төгсгөлд хүрч, жимсээ өгч байгаад би баяртай байна. Бид та бүхэнд дахин нэг сэтгэл хөдөлгөм аяллыг хүргэхийн төлөө хичээх болно. Ирээдүйд юу болохыг та бүхэн тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэж байна хэмээн бичжээ. Entertainment Weekly-д өгсөн өөр нэг ярилцлагадаа тэрээр: Жи-Хүн элсүүлэгчийг хайж явсан гурван жилийн хугацаанд юу болсон талаар харуулах боломжтой. Элсүүлэгч, ахмад Пак, баг зүүсэн хүмүүс тоглоомын гаднах амьдралдаа юу хийж байсан бол гэдгийг харуулах нь сонирхолтой байх болов уу гэж бодож байна хэмээн нэмж хэлсэн байна.
 
2025 оны зургадугаар сарын байдлаар, Variety сэтгүүлд мэдээлснээр Netflix одоогоор Squid Game-ийн спин-офф хувилбар зарлах төлөвлөгөөгүй байгаа ч, цувралын амжилт болон гуравдугаар улирлын төгсгөлд Кейт Бланшеттийн гэнэтийн дүр гарснаар тус цувралыг үргэлжлүүлэх талаар Netflix дотооддоо хэлэлцэж байгаа ажээ. Гуравдугаар улирлын төгсгөлд Фронт Мэн Лос Анжелес хотын төвөөр жолоо барин, Жи-Хүний охины гэрээс гарч явах үедээ танил дуу чимээг сонсдог бөгөөд хоёр хүн Солонгосын уламжлалт ddakji тоглоом тоглож байв. Энэ тоглоомыг өмнөх улирлуудад Squid Game-ийн элсүүлэгчид хүмүүсийг тоглоомд уруу татахдаа ашигладаг байсан билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, англи хэл дээрх Squid Game цувралын хувилбарын санааг найруулагч Дэвид Финчер дэвшүүлсэн. Гэсэн хэдий ч дөрөвдүгээр бүлэг гарах эсэх нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Бланшетт үргэлжлүүлэн оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Төгсгөлийн үзэгдэлд Кейт Бланшеттийн гэнэтийн дүр гарсан нь цувралын ирээдүйд ямар нэгэн үргэлжлэл болох уу гэсэн хүлээлт үүсгэсэн ч, The Hollywood Reporter-ийн мэдээлснээр ямар нэгэн шинэ түүхийг эхлүүлэх зорилготой байгаагүй гэжээ. Зохиолч Хван Дон-Хёк Netflix-ийн Tudum-д өгсөн ярилцлагадаа: Эмэгтэй элсүүлэгчтэй байх нь илүү драматик, сонирхолтой санагдсан. Харин яагаад Кейт Бланшетт вэ гэвэл, тэр зүгээр л хамгийн шилдэг нь. Түүний харц, дуу хоолой, харизм нь гайхалтай. Бид түүнийг цувралдаа тоглуулсандаа маш их баяртай байна хэмээн онцолсон байна. Одоогоор Squid Game цувралын үндсэн түүх дууссан ч, Америк хувилбар эсвэл спин-офф төслүүдийн талаар Netflix дотооддоо хэлэлцэж байгаа ажээ.
Р.УУГАНБАЯР
О.ХЭРЛЭН
Эх сурвалж | https://www.forbes.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02