Dark Light
Гадаад | 2025-06-30

ПАКИСТАНД ҮЕРИЙН УЛМААС 32 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Пакистаны хойд болон зүүн нутгаар орсон аадар борооны улмаас гэнэт үер бууж, сүүлийн 36 цагийн дотор хамгийн багадаа 32 хүн амь насаа алджээ. Тэдний дунд нэгэн гэр бүлийнхэн үерт автсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн 16 нь хүүхэд байсан бөгөөд энэ явдал олон нийтийн сүлжээнд бухимдал төрүүлж, төрийн байгууллагуудын хариуцлагагүй байдлыг шүүмжлэх шалтгаан болоод байна.
Хойд нутгийн Сват мөрний эрэг дээр нэгэн жуулчны гэр бүл аврах ажиллагаа хүлээж байгаад үерийн усанд автан амь үрэгдсэн аж. Тэд жижигхэн хуурай газарт түгжигдэж, тусламж ирэхийг нэг цагаас илүү хүлээсэн ч аврагдаж чадаагүй үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, тус бүсийн захиргаанд хариуцлага тооцохыг шаардсан байна. Пунжаб мужаас 13, харин Хайбер Пахтунхва мужаас 19 хүн амиа алджээ.
 
Энэ хэргийн дараа хуучин ерөнхий сайд Имран Ханы удирддаг Пакистан  Tehreek-e-Insaf (PTI) намын төв хэвлэлийн нарийн бичгийн дарга Шейх Вакас Акрам мэдээлэхдээ, Сват дүүргийн захиргаа болон аврах албаны дөрвөн ахлах албан тушаалтныг ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Мөн тус мужийн ерөнхий сайд Али Амин Гандапурт хэргийн шалтгааныг шалгах албан ёсны мөрдөн шалгалт явуулах үүрэг өгч, долоо хоногийн дотор дүнг танилцуулахыг тушаажээ. Мужийн захиргаа "үерийн аюулын талаар зургадугаар сарын 21-нд хурал хийсэн” гэж Шейх Вакас Акрам ярьсан байна. “Хурлын дараагаар бид анхааруулга гаргаж, мөн сүмүүдийн чанга яригч төхөөрөмжөөр дамжуулан нийтэд зарласан. Энэ нь олон нийтийн анхаарлыг хандуулах, жуулчдыг голын эрэг рүү очихгүй байхыг анхааруулах зорилготой байсан. Гэсэн ч анхааруулгыг зөрчсөн 71 хүнийг хэрэг үүсгэж шалгаж эхлээд байна” хэмээн мэдээлэв. Акрамын хэлснээр 17 хүн Сват голын үерт автсан бөгөөд гэр бүлийн 9 гишүүний цогцсыг олсон, нэг хүн сураггүй алга болсон байна. Дөрвөн хүн аврагдсан, харин гурван хүн одоо ч сураггүй хэвээр байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна гэжээ.
 
Үүний дараагаар Мужийн Онцгой Байдлын Газраас (PDMA) албан ёсны сэрэмжлүүлэг гаргаж, голын түвшин өндөр байгаа тул ард иргэдийг болгоомжтой байхыг анхааруулсан байна. Хүн ам нь 240 саяас давсан Пакистан нь дэлхийн хэмжээнд цаг уурын хямралд хамгийн эмзэг орнуудын нэг юм. 2022 онд цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй гэнэтийн үерийн улмаас 1,700 орчим хүн амиа алдаж, 33 сая гаруй хүн хохирчээ. Энэ явдал Пакистанд цаг уурын хямралын талаарх хэлэлцүүлэг, мужийн захиргаадын үүрэг хариуцлага, анхааруулгыг үл тоох байдал, мөн орон нутгийн засаг захиргааны чадваргүй байдал ба авлигын талаар шүүмжлэл дагуулсан байна. 
 
Рехман мөн төрийн байгууллагуудын цаг уурын хямралтай холбоотой дохиолол сул, зохицуулалтгүй ажиллагааг шүүмжилж: Нөөц бололцоо энэ эмгэнэлт явдлын үед дутмаг байлаа. PDMA тухайн үед нисдэг тэрэг илгээж, голд тусламж хүлээж байсан гэр бүлийг аврах бүрэн боломжтой байсан. Энэ бол хүлцэхийн аргагүй хариуцлагагүй байдал гэж мэдэгджээ. Олон нийтийн сүлжээнд олон хүн аврагдаж чадаагүй гэр бүлд төрөөс туслаагүйг шүүмжилсэн ба нүдээр харсан хүмүүс “тэд нэг цагаас илүү хугацаагаар тусламж хүлээсэн” хэмээн ярьжээ. Онцгой байдлын байгууллага (PDMA) нь 2005 оны Кашмирын газар хөдлөлтийн дараа байгуулагдсан бөгөөд байгалийн гамшиг, үер болон онцгой нөхцөлд цаг тухайд нь хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэй. Гэсэн ч Пакистаны эдгээр байгууллагуудыг авлига, хариуцлагагүй байдалд өртөж ирсэн гэж олон нийт шүүмжилж байна.
О.ХЭРЛЭН
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж | https://www.theguardian.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02