Dark Light
Гадаад | 2025-07-02

ИРЭХ ХАВАР BTS ХАМТЛАГ ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Долдугаар сарын 1-нд болсон Weverse шууд дамжуулалтаар BTS хамтлагийн гишүүд цэргийн албаа дуусгасны дараа дахин нэгдэж, ирээдүйнхээ төлөвлөгөөгөө хуваалцлаа. RM, Jin, SUGA, j-hope, Jimin, V болон Jung Kook удаан хугацааны дараа нэгдэж фенүүдтэйгээ мэндчилж, хамтдаа дараах мэдэгдлийг хийлээ.
Тэд хэлэхдээ “Долдугаар сараас эхлэн бид шинэ дуун дээрээ ажиллаж эхэлнэ. Энэ нь хамтлагийн бүрэн цомог ба гишүүн бүрийн бодол, санааг тусгасан байх болно. Бид энэ цомогт анх хамтлагаа байгуулахдаа гаргаж байсан сэтгэлээр хандаж байгаа" гэжээ. Мөн тэд 2026 онд дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа зарлав. “Шинэ цомогтой хамт дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Бид дэлхийн өнцөг булан бүр дэх фенүүдтэйгээ уулзах болно, та бүхэн ч бас бидэнтэй адил сэтгэл догдолж байгаа гэж найдаж байна” хэмээн аялан тоглолтынхоо талаар тодотгожээ. Тэд энэ сард АНУ руу явах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хамтлагийн гишүүд нэгдэж, шинэ уран бүтээлээ хийх, тоглолтын бэлтгэл ажилд хамтран орох юм байна.
Хамтлагийн дуучин Jin нь 2022 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын цэргийн албанд татагдсанаар фенүүд нь энэхүү мөчийг хүлээсээр ирсэн билээ. Түүний дараа хоёр гаруй жилийн хугацаанд бусад гишүүд цэргийн албаа хааж дуусгасан бөгөөд сүүлд RM, SUGA, V, Jimin болон Jung Kook нар зургадугаар сард халагдаж, хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгджээ.
BTS хамтлаг аль болох хурдан эргэн ирэлт хийхээр төлөвлөж буйгаа олон удаа илэрхийлж байсан. Дөрөвдүгээр сард J-hope Apple Music-ийн Zane Lowe-д өгсөн ярилцлагадаа: Хамтлагийн ирээдүйн алхмууд асар их эрч хүчтэй байх болно хэмээн ярьсан байна. Харин Тавдугаар сард Jin Jimmy Fallon-д өгсөн ярилцлагадаа: Ганцаараа байх сайхан байсан. Гэхдээ тэд цэргийн албанаас ирэхэд нь сайн сайхнаар угтаж авна гэж ярьсан байдаг.
BTS хамтлаг эргэн ирэлтээ албан ёсоор баталсан тул фенүүд 2026 оны хаврыг тэвчээртэй хүлээх л үлдлээ. 2026 оны хавар гарах цомог нь тэдний 4 жилийн дараах  цомог болох юм байна. Хамгийн сүүлд 2022 онд гарсан Proof цомог нь  Өмнөд Солонгост хамгийн их борлуулагдсан ба ойролцоогоор 3.5 сая хувь зарагдсан цомог байв.
Цэргийн албаа хаахаас өмнө BTS хамтлаг нь жил бүр 5.5 триллион ($4 тэрбум) орчим  воныг улсдаа авч ирдэг байсан гэж Өмнөд Солонгосын Соёл, аялал жуулчлалын хүрээлэнгээс мэдээлжээ.
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж | https://www.theguardian.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02