Sony долдугаар сарын 1-нд PlayStation x LISA гэх шинэ бичлэгийг сошиал медиагаар цацлаа. Нэг минутын урт уг видеод Lisa олон алдартай тоглоомуудыг тоглож байгаа харагддаг. Үүнд Astro Bot, Helldivers 2 болон Marathon зэрэг тоглоомууд багтжээ. Хэдийгээр уг бичлэг нь ердөө нэг минутын урттай ч, маш загварлаг бөгөөд анхаарал татахуйц байв.
Сонирхолтой нь, энэхүү хамтрал нь 2025 оны хоёрдугаар сард аль хэдийнээ урьдчилан төлөвлөгдсөн байж магадгүй. Учир нь "FUTW" дууны клипэнд LISA PS5 DualSense контроллерыг барьж Helldivers 2 тоглож буй хэсэг гардаг тухай фенүүд нь яриа өрнүүлээд байна. Мөн Lisa нь тоглоомд хайртай гэдгээ урьд нь дурдаж байсан ба 2020 онд Nintendо Switch дээр Animal Crossing: New Horizons тоглож буй хэсэг гардаг.
Blackpink хамтлагийн Lisa-гийн хувьд энэ жил онцгой жил болжээ. Тэрээр анхны альбумаа гаргаж, Coachella фестивалийн тайзан дээр гарч, HBO-гийн хит цуврал White Lotus-д тоглосон нь түүний карьер дахь томоохон амжилтуудын нэг юм. Мөн тэрээр LLOUD CO/RCA Records болон Tremolo Productions-тай хамтран бүтээж байгаа баримтат кинотой. Энэ кино нь BLACKPINK-ээс завсарлага аван өөрийн ганцаарчилсан карьертаа анхаарал хандуулж буй LISA-гийн амьдралын нэг жилийг харуулах юм.
Instagram дээрээ 106 сая гаруй дагагчтай Lisa Playstation-той хамтарч байгаа нь Sony компанид ашигтайг мэдээллүүд онцлоод байна. Энэ нь PlayStation брэндийг илүү олон хүний анхаарлыг татахад тусална. Мөн тоглоомын ертөнцөд шинээр хүмүүсийг татах боломжтой бөгөөд энэхүү хамтрал нь зөв шийдэл гэж фенүүд нь үзэж байна.
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж
| https://www.billboard.com
|