2024 онд Dandadan хэмээх анимэ шуугиан тарьж, Solo Leveling, Kaiju No. 8 зэрэг томоохон анимэнуудтай зэрэгцэхүйц нэр хүндтэй болсон билээ. Уг анимэг онцгой болгосон зүйл нь далд ертөнцийн эмх замбараагүй байдал, сэтгэл хөдөлгөм дүрүүдийн харилцаа, нүд хужирлам дүрслэл зэргийг хослуулсан явдал байв. Үзэгчид уг анимэний инээдтэй хөнгөн уур амьсгал, сэтгэл хөндсөн өгүүлэмжтэй хурдан холбогдсон бөгөөд Dandadan нь өрсөлдөөн ихтэй анимэ ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг амжилттай бий болгож, дэлхий даяарх үнэнч фенүүдтэй болжээ.

Dandadan нь манга зохиолч Юкинобү Тацүгийн бүтээл дээр үндэслэсэн юм. Энэхүү манга нь анх 2021 оны дөрөвдүгээр сард Shonen Jump+ аппликэйшнд цувралаар нийтлэгдэж эхэлсэн бөгөөд маш хурдан хугацаанд ихээхэн амжилтад хүрсэн билээ. 2024 онд гарсан Science SARU студийн бүтээл болох эхний бүлэг нь тухайн жилийн хамгийн шилдэг шинэ анимэнүүдийн нэгээр нэрлэгдэж, олон шинэ фенүүдийг Окаруны этгээд адал явдал, өөрийн Кинтамаг эргүүлэн олох аянд татан оролцуулсан юм. “The legend of the great snake, this is it, right?” хэмээх гарчигтайгаар хоёрдугаар бүлгийн эхний анги албан ёсоор нэрлэгдсэн байна. Удаан хүлээлгэсний эцэст Dandadan анимэ нь Хараалтай байшин (Cursed House) болон Хорон нүдэн (Evil Eye)-ийг харуулах бөгөөд Момо, Окарун, болон Жижи нар зөгнөлт, жихүүдэс хүргэм Кито гэр бүл (Kito Family) болон Монголын үхлийн өт (Mongolian Death Worm)-тэй нүүр тулж байгаа нь дүрслэгдсэн байна. Анимэг зохиогчид эхний ангиас л үйл явдлын гол цөм рүү орж, цаг алдахгүйгээр хүчтэй өрнөлөө эхлүүлнэ хэмээн мэдээллээ.
Р.УУГАНБАЯР
Эх сурвалж
| https://www.msn.com
|