Dark Light
Гадаад | 2025-07-03

Д.ТРАМП АФРИКИЙН ОРНУУДЫН УДИРДАГЧИДТАЙ УУЛЗАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордон эргэн ирснээсээ хойш Африкийн орнуудын удирдагчтай анх удаа дээд хэмжээний уулзалт хийнэ. Уулзалтыг энэ сарын 9-11-ны өдрүүдэд Вашингтонд зохион байгуулахаар төлөвлөсөн тухай "Semafor" цахим хуудсанд эх сурвалжуудыг эш татан бичжээ. 

Эх сурвалжуудын ярьснаар, Америкийн нийслэлд Габон, Гвиней-Бисау, Либери, Мавритани, Сенегал улсуудын удирдагчид хүрэлцэн ирэх ажээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Баруун Африкийн орнуудтай ашигт малтмал олборлох чиглэлээр хамтран ажиллах тухай болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Үүнээс гадна, АНУ-Африкийн илүү өргөн хүрээтэй дээд хэмжээний уулзалтыг намар зохион байгуулахаар товложээ. Уг уулзалт Нью-Йорк хотод есдүгээр сард болох төлөвтэй байна

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02