Dark Light
Гадаад | 2025-07-18

БНСУ-Д ҮЕРИЙН УЛМААС 4 ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд усанд автан, хөрсний гулгалт үүссэн бөгөөд бүс нутгийн 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. 
Тус нутагт хагас өдрийн дотор 400 мм-ээс их хур тунадас орсон бөгөөд Үндэсний цаг уурын газраас үүнийг “зуун жилд нэг тохиох” үзэгдэл хэмээн тодорхойлсон аж. 
Аадар бороо баруун өмнөд хэсгийн Гванжу хот болон Өмнөд Жолла аймагт ч мөн хүчтэй орсон бөгөөд зарим газарт цагт 86 мм хур тунадас бүртгэгдсэн байна.
Хотын гол замууд болон метроны буудал усанд автсан ба үерийн 136 дуудлага бүртгэгдэж, улмаар үндэсний хэмжээнд аадар борооны түвшнийг “ноцтой” буюу хамгийн өндөр түвшинд хүргэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
 
 
Эх сурвалж | The Korea Times
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14