Dark Light
Гадаад | 2025-07-24

ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС МОСКВА ХОТ ҮЕРТ АВТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд хэдэн буудлууд хаагдсан байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд метроны буудлууд усаар дүүрсэн байгааг харуулжээ. Москвагийн Шереметьево, Домодедово, Внуково гэсэн гурван том нисэх онгоцны буудал үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.  Мосводосток хотын ус зайлуулах албаныхан шөнийн турш ажиллаж, ус зайлуулах торыг цэвэрлэж, үерт автсан явган хүний нүхэн гарцуудыг соруулжээ. 
Цаг уурч Евгений Тишковец "Телеграмм" сайтад  хотын баруун хойд дүүргүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа талаар анхааруулжээ. Москвагийн Тээврийн газраас иргэдийг автомашин жолоодохгүй байх, боломжтой бол нийтийн тээврээр зорчихыг уриалсан байна. 
Москва болон ойр орчмын бүс нутагт шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаад байгаа аж. Цаг уурчид секундэд 15 метр хүртэл ширүүсэж хүчтэй салхи шуурга шуурч, мөндөртэй бороо орж, Москвагийн автомашины тойрог зам, гуравдугаар тойргийн зам зэрэг томоохон замуудын хөдөлгөөнд саад учруулж болзошгүйг анхааруулсаар байна. Даваа гарагт  аадар бороо хоёр цаг хүрэхгүй хугацаанд хотын зарим хэсэгт нэг сард орох хэмжээний хур тунадас оржээ. ОХУ удаан үргэлжилсэн халуун, аадар бороо зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэлд өртөмтгий болж байгааг уур амьсгал судлаачид эртнээс анхааруулсаар ирсэн.
Эх сурвалж | https://www.themoscowtimes.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00