Dark Light
Гадаад | 2025-08-22

ПАКИСТАНД ҮЕРИЙН УЛМААС 706 ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гарагаас хойш амь эрсэдсэн хүний тоо 393-д хүрсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мягмар гарагт мэдээлжээ. 
Зургаадугаар сарын 26-нд борооны улирал эхэлснээс хойш нийтдээ 706 хүн амиа алдсан гэж тус байгууллагын тайланд дурдсан байна. Тэдний ихэнх нь байшингийн дээвэр нурсны улмаас, зарим нь үер, хөрсний нуралт, аянга цахилгаанд цохиулснаас болж амиа алджээ. Мужаар авч үзвэл, Хайбер Пахтунхва мужид хамгийн олон буюу 427 хүн амиа алдсан байна. Хүчтэй аадар бороо үргэлжлэн орж байгаа нь улсын хэмжээнд дэд бүтэц, хувийн өмчид их хэмжээний хохирол учруулжээ. Зургаадугаар сарын 26-наас хойш 2934 гаруй байшин барилга эвдрэн сүйдэж, 1108 толгой мал хорогдсон байна. Мөн 451 км зам, 152 гүүр эвдэрсэн бөгөөд Хайбер Пахтунхва болон Пакистаны хяналтад байдаг Кашмир мужид хамгийн их хохирол учирчээ.
Эх сурвалж | edition.cnn.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14