АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 25-нд захирамж гаргаж, Хятад улсын эзэмшдэг “TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагааг АНУ болон олон улсын хөрөнгө оруулагчдад худалдах төлөвлөгөө нь 2024 онд батлагдсан хуулийн үндэсний аюулгүй байдлын шаардлагыг хангана гэж мэдэгдлээ.
“Энэхүү хэлэлцэл 14 тэрбум доллароор үнэлэгдэнэ” гэж Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс мэдэгдлээ. “TikTok” хэрэгдэгчдийн тоо, орлого, нөлөөллийг авч үзвэл маш доогуур үнэлгээ гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын хууль тогтоогчид “TikTok”-ийг эзэмшигч ByteDance компани хэрэглэгчдийн өгөгдлийг Хятадын засгийн газарт дамжуулж болзошгүй гэж үзэж хориглох шийдвэрийг энэ оны нэгдүгээр сард гаргаж байсан. Хуулийн дагуу "TikTok"-ийн эзэмшигч Хятадын "ByteDance" компани нэгдүгээр сарын 19-ний дотор АНУ-ын компаниудад нийгмийн сүлжээгээ худалдах эсвэл хаах ёстой байв. Энэ өдөр уг сүлжээ АНУ-д ажиллахаа больсон боловч Доналд Трамп "TikTok"-т тавьсан хоригийг хойшлуулах зарлиг гаргана гэж мэдэгдсэний дараа Америкийн хэрэглэгчид дахин ашиглах боломжтой болсон юм. Энэхүү хэлэлцээрээр Доналд Трамп “TikTok”-ийг эзэмшдэг Хятадын ByteDance компанийг АНУ дахь өмчөө зарахгүй бол хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 20 хүртэл сунгав. Энэ хугацаанд TikTok-ийн АНУ дахь хөрөнгийг салгах, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагчдыг бүрдүүлэх, мөн Хятадын зөвшөөрлийг авах үйл явц өрнөх юм.
Хятадын дарга Си Жиньпин энэ төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. “Би Ерөнхийлөгч Си Жиньпинтэй ярилцсан. Бид сайхан ярилцлаа, юу хийж байгаагаа тайлбарласан, тэр надад “үргэлжлүүл” гэж хэлсэн” гэж Доналд Трамп мэдэгджээ. Вашингтонд дахь Хятадын Элчин сайдын яамнаас хариу тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд “TikTok” ч мөн адил шийдвэрийн талаар мэдэгдэл хийгээгүй байна. “TikTok” АНУ-д 170 сая хэрэглэгчтэй. Доналд Трамп хувийн “TikTok” хаягтаа 15 сая дагагч юм. Мөн “Цагаан ордон” өнгөрсөн сард албан ёсны “TikTok” хаяг нээжээ. “Dell Technologies-ийн үүсгэн байгуулагч Майкл Делл, Fox корпорацын ерөнхийлөгч Руперт Мёрдок болон дэлхийн хэмжээний дөрөв, таван хөрөнгө оруулагчид хэлэлцээрт оролцоно” гэж мэдэгджээ.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж
| https://www.reuters.com/
|